2015 оны шилдэг зочид буудлууд
52 минутын өмнө
Аялагчдад зориулсан Tripadvisor сайт жуулчдын дунд явуулсан санал асуулгынхаа дүнг зарлажээ. Тэдний үйлчлүүлэгчид дэлхийн хамгийн шилдэг зочид буудлуудыг тодруулсан байна.

2015 оны шилдэг зочид буудлаар Мальдивын арлууд дээр байрладаг Gili Lankanfushi Maldives буудал тодорсон аж.

Тайландын Сурат-Тани мужид оршдог Тау арал дээрхи The Place Luxury Boutique Villas зочид буудал дөрвөн ч номинацид буюу "Шилдэг жижиг буудал", "Шилдэг люкс ангиллын зочид буудал", "Романтик байдалд амрах шилдэг зочид буудал", "Шилдэг үйлчилгээтэй зочид буудал" зэрэг ангилалд тэргүүлжээ.
Харин үнэ өртгөөрөө хамгийн гайгүйд Их Британийн Lawton Court Hotel гайхагдсан бол гэр бүлээрээ очиж тухлах шилдэг зочид буудлаар Италийн Ортизеид орших Cavallino Bianco Family Spa Grand Hotel тодорсон байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment