Tuesday, January 27, 2015

Тур эсвэл үх

Тур эсвэл үх

22 минутын өмнө

Таргалалтын золиос болсон энэ бүсгүй турах маш гайхалтай сэдлийг олсон байна. Эмч нар түүнд хэрэв тэрбээр илүүдэл жингээсээ үтэр түргэн ангижрахгүй бол өөрийн 30 насны төрсөн өдрөө ёслол төгөлдөр тэмдэглэж чадахгүй л болов уу гэж хэлжээ. Ирландын оршин суугч Брэйнан Макэнтеггартын биеийн жин 210 килограмм болоход эмч нар түүнд ойрын 18 сарын дотор нас барах магадлалтай гэж мэдэгдсэн аж. Эмч нар түүнд шууд л "Чи илүүдэл жингээсээ ангижрахгүй бол тун удахгүй хорвоог орхих болно" гэж хэлсэн байна.


"Би хоолны дэглэм барих гэж их хичээсэн. Гэхдээ чадахгүй юм билээ. Үргэлж л амттан руу гараа сарвайдаг байсан. Харин чи эмчээс хэдхэн сарын дараа үхнэ гэдгээ дуулахаар толгойд олон юм бодогддог юм билээ. Хэд хоногийн дараа би шүршүүрт орж байтал ванн хагарсан. Турахгүй бол үнэхээр болохгүй юм байна гэдгийг би тэгэхэд л ойлгосон юм" гэж Брэйнан бүсгүй өгүүлэв.


Улмаар тэр турахыг хүсэгчдийн нийгэмлэгт элссэн байна. Тэндхийн зааварлагчид хүн бүрт зориулсан турах хөтөлбөрийг боловсруулж, хоолны дэглэмийг нь баталж өгдөг аж. Эхний долоо хоногт бүсгүй дөрвөн килограмм жин хаясан бол гурван сарын дараа гэхэд жин хаялт 30 килограммд хүрчээ. Өдгөө 31 настай Брэйнан бүсгүй илүүдэл жингээсээ ангижраад зогсохгүй удаан хугацаанд тарчилж байсан хөл өвдөлтөөсөө салсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment