Friday, January 30, 2015

2017 oнд Монгол Улс дампуурч магадгүй

2017 oнд Монгол Улс дампуурч магадгүй

55 минутын өмнө


Монгол Улсын эдийн засаг хямарч, хүнд хэцүү байгаа энэ үед гадаадын хэвлэлүүдээр ойрын хоёр жилийн дотор Монголыг дампуурч, сүйрнэ гэх мэт утгатай мэдээлэл цацагдаж эхэлсэн билээ. Уг мэдээллийг эрх баригчид болон зарим нэг гишүүд үнэний ортой байх магадлал өндөр гэнэ шүү.

Бие даагч Ц.Даваасүрэн энэ талаар ярихдаа "Өнгөрсөн хоногуудад Синьхуа агентлагаас Монгол Улс 2017 онд дампуурна гэсэн мэдээлэл гаргасан. Ор үндэсгүй зүйл яриагүй. Бил ирэх 2017 онд маш их хэмжээний өр төлөх хэрэгтэй болоод байна. Ойролцоогоор гурван тэрбум төгрөгийг өрийг буцаан төлнө. Гадны компаниас зөвлөгөө авахад 17 тэрбум төгрөг төсөвлөдөг нь буруу. Гадны компани өөрсдийн эрх ашгийг л хамгаалсан зөвлөгөө өгөх нь тодорхой шүү дээ" гэсэн хариулт өгчээ.

Гэхдээ монгол хүн амныхаа билгээр байдаг учир улсаа дампууруулчихгүй байх гэсэн бодол ч ард иргэд болоод төрийн тэргүүнүүдэд байгаа байх. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment