Friday, January 30, 2015

Хүчиндүүлсэн гэх залуу тохиролцоод унтсан байжээ

Хүчиндүүлсэн гэх залуу тохиролцоод унтсан байжээ

48 минутын өмнө

Бүгд найрамдах Солонгос улсын иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Монгол Улсын иргэнтэй хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, ДОХ өвчин халдаасан байж болзошгүй гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж үзээд хэрэгсэхгүй болгожээ.

Уг нь ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Гэмт бүлэглэл, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, шалгасан ч мөрдөн байцаалтын явцад солонгос, монгол хоёр залуу харилцан тохиролцсоны улмаас бэлгийн харилцаанд орсон байжээ. Түүнээс "хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байдал илрээгүй" байна.

Харин БЗДХ-ын Тандалт судалгааны албанаас эдгээр хоёр залууд шинжилгээ хийхэд БНСУ-ын иргэн нь ХДХВ-ын халдвартай болох нь батлагдаж, Монгол Улсын иргэнээс гурван удаагийн давтан шинжилгээгээр ХДХВ-ын халдвар илрээгүй аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment