"Саусгоби сэндс"-ийн удирдлагуудыг шүүх хурал 3 өдөр үргэлжилж байна
Өнөөдөр 13 цаг 30 минут
Их хэмжээний татвараас зайлхийсэн "Саусгоби сэндс" компанийн захирал Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин Улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарт холбогдох шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна.Шүүх хурал өчигдөр үдэш хүртэл хуралдаад өнөөдөр дахин үргэлжлэхээр болсон байна. "Саусгоби сэндс" компанийн захирал Жастин Капла нарын гурван хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2-т зааснаар буруутгаж байгаа юм.
Мөрдөн байцаалтын явцад "Саусгоби сэндс"-ийн удирдлагууд 35 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн болох нь тогтоогджээ. Улсын яллагч болон өмгөөлөгчдийн хэлж буйгаар их ээдрээ түвэгтэй зузаан хавтаст хэрэг болохоор ийнхүү удаж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment