Friday, January 30, 2015

П.Энхмөнхийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

П.Энхмөнхийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

42 минутын өмнө


Алдарт уяач Пунцагбалжир агсаны хүү, "Мон-Эрдэнэ" группын ерөнхийлөгч П.Энхмөнх хүүхэн хүчиндсэн хэргээр шалгуулж байгаа гэх мэдээлэл нам жим болжээ. Тэгвэл эл хэргийг прокурорын байгууллагад хянаж байгаад хэрэгсэхгүй болгосон гэнэ.

П.Энхмөнх нь өнгөрсөн 2013 онд шинэ бизнес эхлүүлж байгаа нэгэн бүсгүйтэй "Хамтарч ажиллая" хэмээсээр уулзсан байна. Улмаар ажлын байранд нь нөгөө бүсгүй рүү дайрч, хүчирхийлсэн гэдэг.

Эл хэргийг хаалгахын тулд прокурорт нөлөөлөх оролдлого хийсэн гэх П.Энхмөнхийн талаар нөгөө бүсгүй дахин баримт дэлгэж, Ерөнхийлөгчид хүртэл хандан ил захидал илгээгээд байсан бол ийнхүү хавтаст хэрэг бүрмөсөн хаагджээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment