Вьетнам авто засварын газар 500 гаруй бий
1 цаг 15 минутын өмнө
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг вьетнам авто засварын газрын ажилчид сүүлийн үед хэл ам дагуулж, хэл амны бай болоод байгаа билээ. Албан бус тоогоор нийслэлд 500 гаруй вьетнам кузов засварын газар байдаг ажээ.Өнгөрсөн жил эдгээр газруудад ШӨХТГ-аас шалгалт оруулахад ихээхэн зөрчил илэрч, бүр Монгол Улсын хууль, дүрмийн дагуу татвар төлдөггүй болохыг нь тогтоосон байдаг. Гэвч тэдэнтэй хариуцлага тооцдог нь бараг байхгүй юм.
Тэгвэл сүүлийн үед олсон орлого болох хэдэн халтар төгрөгөөрөө монгол охидыг даллаж дуудан зугаацаж байна гэсэн мэдээлэл хаа сайгүй цацагдаж, тэдэнтэй зугаацаж, пиводож байсан хоёр охины зураг цахим ертөнцөөр тархсан нь нэлээдгүй асуудал дагуулж, нэг нь амиа хорлох оролдлогыг хийсэн юм.
Цагдаагийн байгууллагаас тус охидын зургийг зөвшөөрөлгүйгээр олон нийтэд цацсан этгээдийг олсон бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн зохих хариуцлагыг хүлээлгэхээр болжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment