Monday, January 26, 2015

Том Хэнкс метрогоор зорчжээ

Том Хэнкс метрогоор зорчжээ

1 цаг 41 минутын өмнө

Холливудын жүжигчин Том Хэнкс метрогоор зорчиж яваад папарацци нарын дуран авайд өртжээ. Тэрбээр олны дундаас ер ялгараагүй бөгөөд ердийн нэг пальто өмсөж, ноосон малгай угласан байжээ.

Нэгэн зорчигч нийгмийн сүлжээнд Хэнксын гэрэл зургийг тавиад "Дажгүй шүү. Том Хэнкс метрогоор эгэл жирийн хүн шиг зорчиж байна. Тэр анх удаагаа метрогоор зорчиж байгаа биш бололтой" гэж бичжээ.

Нэгэн удаа жүжигчин эр өгсөн ярилцлагадаа "Метрон дотор хэн ч бусдыг анзаардаггүй. Хэн нэгэн чам руу нүд ирмэж магадгүй, тэгээд л бол оо. Чи олны дундаас танигдахгүй шүү" хэмээн өгүүлсэн байдаг билээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment