Бэкхемын ямбий Audi 65 мянган долларын үнэтэй
18 минутын өмнө

Audi RS6 загварын машиныг автомашин худалдаагаар мэргэшсэн Их Британийн нэгэн компани худалдаж авахыг санал болгож байгаа юм. Үнэхээр гоёмсог спорт загварын машин гэж түүнийг магтсан аж. Ослын үеэр гэмтсэн бүх зүйлс яг тэр хэвээрээ байгаа гэнэ.
Өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын 29-нд Дэвид Бэкхем өөрийн 15 настай хүү Брүклинтэй хамт явж байгаад осолд орсон билээ. Тэд хүүгийнх нь тоглодог "Арсенал" багийн бэлтгэл, сургуулилтын баазаас гэртээ харьж яваад осолдсон юм. Тэдний унаж явсан машин руу өөр нэг автомашин хүчтэй мөргөжээ. Аюулгүйн дэрнүүд тэр даруй ажиллагаанд орсон ч Дэвид Бэкхем мөрөө гэмтээсэн аж.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment