Monday, January 19, 2015

Уитни Хьюстоны гэр бүл бухимдалтай байна (видео)

Уитни Хьюстоны гэр бүл бухимдалтай байна (видео)

55 минутын өмнө

Дуучин Уитни Хьюстоны гэр бүл талийгаач бүсгүйн тухай өгүүлэх Lifetime сувгийн телевизийн бүтээлээс онц гойд зүйл хүлээхгүй байна гэдгээ мэдэгдэв. Киноны нээлт энэ сарын 18-ны үдэш болсон юм.

Дуучин эмэгтэйн өв хөрөнгийг захиран зарцуулагч, түүнтэй эцэг нэгтэй дүү нь болох Пэт Хьюстон найруулагч Анжела Бассетт уг киног гэр бүлийнхнээс нь зөвшөөрөл авалгүй, Хьюстоны ээжийн эсэргүүцлийг үл тоомсорлон хийсэн гэж мэдэгджээ.

"Та нар энэ киног үзэхийг хүсвэл тус суваг өвчин, зовлонд нэрвэгдсэн алдартнуудын хөнжлийг сөхөж, увайгүй аашилдаг гэдгийг мэдэцгээ" гэж Пэт Хьюстон талийгаач эгчийнхээ албан ёсны цахим хуудас дээр бичжээ.

Уг кино Хьюстоны рэппер эр Бобби Браунтай амьдарсан 15 жилийн хугацаанд юу болж өрнөснийг өгүүлдэг аж.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment