Залуу маркетерууд нэгдэнэ
52 минутын өмнө

Тэгвэл энэ удаад "Залуу маркетеруудын хороо"-г шинээр байгуулах гэж байна. Энэ хороо нь тухайн чиглэлийн залуусын асуудлыг хөндөж гаргах, түүнийг хэрхэн шийдвэрлэх гарц олох, хамтдаа хөгжих, мэргэжлийн цар хүрээгээ тэлэх, түүнийг нийгэмд таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах бөгөөд залуусын оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах боломж бололцоог бүрдүүлэх зорилготой гэнэ.
Тиймээс энэ чиглэлээр суралцаж буй оюутан залуус, маркетингийн менежерүүд, судлаачдыг уг хороонд нэгдэхийг уриалж байгаа юм байна. Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх хороод нь улс төр шашны үйл ажиллагаанаас ангид байж хүний эрхийг дээдлэн ил тод байж, хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах бөгөөд тухайн хороонд 16-39 насны залуус хамрагдах боломжтой. Хорооны анхны хурал 2015 оны 02-р сарын 04-ны өдөр 16:30 цагт МЗХ-ын залуусын танхимд болох аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment