Кэйт Уинслет биеийн галбираасаа ичдэггүй
1 цаг 22 минутын өмнө

Нэрт жүжигчин Кэйт Уинслет урьдын адил элдэв хоолны дэглэм барихын эсрэг байгаа аж. Саяхны нэг өдөр гэрэл зурагчид түүнийг усны хувцастай байхад нь олзолсон байна. Холливудын 39 настай од, гурван хүүхдийн ээж тэрбээр эмэгтэй хүн байгаагаараа гоё сайхан харагдах ёстой гэж үздэг нэгэн. Тэрбээр бусдад өөрийгөө элдэв хоолны дэглэмээр зовоохгүй, өдөр болгон биеийн тамираар хичээллэхгүй байхыг уриалдаг билээ.
Мөн тэрбээр пластик мэс ажилбар хийлгэхийн эсрэг байдаг хүн. Наранд шарлагын газар дээр очихдоо Кэйт битүү хар өнгийн усны хувцас сонгожээ. Нэлээн мяраалаг хэдий ч түүний биеийн галбир тун ч дажгүй харагдаж байсан гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment