Monday, January 19, 2015

Ш.Батхүү гадаадад гарахыг хүсчээ

Ш.Батхүү гадаадад гарахыг хүсчээ

58 минутын өмнө

Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан хуурамч гарын үсэг бүрдүүлээд Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний мөнгө авсан хэрэгт буруутгагдаад, улмаар хуулийн байгууллагад удаан хугацаанд шалгуулж байгаа Ш.Батхүүг батлан даалтад гаргаад удаж байгаа билээ. Түүнийг гадагшаа гарах эрхийг нь хязгаарлаж шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Тэрбээр эмнэлэг болон гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн байдал нь дээрдсэн сурагтай. Харин Ш.Батхүү гадаадад нарийвчилсан шинжилгээ өгөхийн тулд гадаадад хэд хоногоор гарах хүсэлтийг хуулийн байгууллагад гаргажээ. Прокурорт тавьсан хүсэлтийн хариу ирээгүй байгаа гэнэ.

Ш.Батхүүгийн хувьд чихрийн шижин өвчтэй бөгөөд өвчин нь хүндэрсний улмаас гар, хөл нь мэдээгүйжиж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзэн батлан даалтад гаргасан юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment