Мэйвезер, Пакьяо нар дугаараа солилцов (видео)
1 цаг 51 минутын өмнө
Жингээс үл хамаарч дэлхийн шилдэг боксчноор тодорсон Флойд Мэйвезер "Майами Хит", "Милуоки Бакс" багуудын тоглолтыг үзэж байгаад өөрийн гол өрсөлдөгч болох Мэнни Пакьяотой санаандгүй тааралджээ.

Телевизийн шууд дамжуулалтыг явуулж байсан найруулагчид тэднийг олж анзаараад заалны том дэлгэцэн дээр зэргэлдээ байршуулан дор нь "2015 онд ?" хэмээн бичжээ.


Хоёр тамирчин ярилцахаар нэг нэгэн дээрээ дөхөж очжээ. Үг солиод Флойд Мэйвезер өөрийн утасны дугаарыг Мэнни Пакьяод өгсөн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment