Скарлетт Йоханссоны охины гэрэл зургууд ил болов
1 цаг 40 минутын өмнө
Өчигдөр Америкийн папарацци нар жүжигчин Скарлетт Йоханссоны шүтэн бишрэгчдэд ихээхэн таашаал өгчээ. Тэд цахим сүлжээнд бүсгүйн гэр бүлтэйгээ хамт зугаалж байгаа гэрэл зургуудыг тавьсан аж. Од эхчүүд аль болох хүмүүсийн нүднээс бяцхан хүүхдүүдээ нуухыг хичээдэг билээ. Харин папарацци нар янз бүрийн овжин заль мэх хэрэглээд сурчихсан байдаг.


Ээлжит зугаалгынх нь үеэр гэрэл зурагчид 30 настай Йоханссоны охины зургийг авч дөнгөжээ. Жүжигчин бүсгүй өөрийн нөхөр Ромен Дориактай, дөрвөн сартай Роуз охинтойгоо хамт үдийн зоог барихаар явжээ. Эцэг, эх нь охиноо гар тэргэн дотор авч явсан ч хожим нь Скарлетт хүүхдээ тэвэрчээ. Охин нь ээж шигээ шаргал үстэй байсан гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment