Засаг дарга нарт хариуцлага тооцох уу?
27 минутын өмнө
Аймгийн Засаг дарга нар буюу хурган дарга нарт эдийн засгийн хямрал огт хамаагүй бас нүүрлээгүй бололтой. Бүгдээрээ, бултаараа Япон Улсыг зорьж, Мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалын хацу башёд түрүүлснээр Японы Эзэн хааны цомыг 33 дахь удаагаа авч түүхэн дээд амжилтын эзэн болсон баярыг нь хуваалцахаар очсон байна.Монголын ард түмэн Арлын Японд алдраа дуудуулж, хоёр мянга гаруй жилийн түүхтэй сумогийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосноор дэлхий нийтэд эх орноо сурталчилсан Хакухогийн амжилт, баярыг хуваалцахаар олон хүн баярт үйл явдал дээр очсон аж.
Монголын нэртэй төртэй олон хүн очсоны дотор ийнхүү 21 аймгийн Засаг дарга нар мөн багтсан сурагтай. Ийнхүү аймгийн төсвөөс мөнгө үрэн таран хийж явсан дарга нарт ямар нэгэн хариуцлага тооцохгүй нь лавтай шүү.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment