Засаг задрах шум дэгдэж эхлэв
0 минутын өмнө
Засаг гэж завхарсан, заваарсан юм нэг байх юм аа. Шинэчлэлийн Засгийн газрыг тэргүүн Н.Алтанхуягтай нь хамтарч унагаачихаад улмаар нийлж Шийдлийн Засгийн газрыг бий болгосон хэрнээ одоо уг засагтайгаа үг үйлдэл, үйл хэргээ нэгтгэн нэг мөр болон ажиллаж чадахгүй болохоор дахин задрах тухай шумыг улс төрчид дэгдээгээд эхэлжээ. Гэхдээ Цагаан сарын дараа буюу хавраас Засгийн газар задрах тухай дуулдаж байна.Ийнхүү Шийдлийн гэх тодотголтой Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй үзэл бодол нийлж нэгдэж, улс орноо төлөөлөн авч явж чадахгүй сөрөг хүчин болоод түүний хийж байгаа ажил мөн хэрэгжүүлэх санаа бодол нь олон нийтэд тэр дундаа ард иргэдэд таатай сэтгэгдэл төрүүлэхгүй байна гэж үзэж буй.
Иймээс Шийдлийн гэх нэртэй шинэ Ерөнхий сайдаа унагаах оролдлогыг МАН болоод эвслийнхэн хийхээр шуударсан бололтой. Увайгүй нөхдөд нийлдэг, бас салдаг тийм жишиг бүр тогтсон гэж хэлж болно. Жил хүрэхгүй шахам хугацаанд ингэж төрөөр наадаж, завхарсан зүйл хийхээр дээрээ суудлаа олохгүй байхад доороо ард иргэд яаж гүйдлээ олох вэ дээ гэсэн халаглал төрөөд байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment