Д.Сугар дуудсан цагт тайлбар өгч байгаа гэнэ
36 минутын өмнө

Монгол Улсын хуулинд захирагддаггүй, хуулийг уландаа гишгэж, эрх мэдэл албан тушаалаараа өөрийгөө халхалж, ялаас мултарч үлдэх гэсэн арга саамыг хайж байна гэх Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг хуулийн байгууллага шалгаад удаж байгаа.
Түүний албан тушаалыг түдгэлзүүлэх саналыг УИХ-д удаа дараа тавьсан ч ямар нэгэн хариу тайлбар өнөөдрийг хүртэл өгөөгүй яваа аж. Харин Д.Сугарыг дуудсан цагт ирж мэдүүлэг, тайлбар өгч байгаа талаар эх сурвалж хэлэв.
Тэрбээр одоогийн байдлаар гурван удаа тайлбар өгсөн гэнэ. Д.Сугар "Монгол хүн бүр хуулинд захирагдах ёстой. Тиймээс хуулиа хүндэтгэж, дуудсан цагт нь ирж мэдүүлэг өгөлгүй яах вэ дээ" гэж ярьжээ.
Түүнийг ТӨХ-ны дарга байхдаа МИАТ-ийн экс удирдлагуудтай нийлж их хэмжээний мөнгө угаасан хэрэгт буруутган ийнхүү шалгаж байгаа ч хамт шалгагдсан нөхдүүд нь ял сонсож, харин Д.Сугар шалгуулж байгаа нэрээр өдгөө хоёр жилийн нүүрийг үзээд байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment