Monday, January 19, 2015

Г.Сарангэрэл О.Баасанхүүг “дуэль”-д дууджээ

Г.Сарангэрэл О.Баасанхүүг "дуэль"-д дууджээ

11 минутын өмнө

Ирэх гуравдугаар сард ялын хугацаа нь дуусаж суллагдахаар болсон Г.Сарангэрэл удахгүй шүүхийн танхимд хохирогч, нэхэмжлэгчийн нэрээр очих бололтой. Сүүлийн жил гаруйн хугацаанд цагдаагийн газар, шүүх танхимаас салаагүй тэрбээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийг нь хэвлэлээр "Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжиний нялх амраг хар тамхины хэргээр саатуулагдсан" гэж мэдээлсэнд буруутган мөн л шүүхдэлцэхээр болжээ.

Хэвлэлийн од болсон тэрбээр О.Баасанхүүгээс шаардаж буй 10 тэрбум төгрөгийн нэхэмжлэлээ Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өнгөрсөн 12 дугаар сарын 26-нд хүргүүлсэн байна. Хэргийг тус дүүргийн шүүгч С.Энхбаяр дэнслэх бөгөөд шүүх энэхүү хурлын товыг 60 хоногийн дотор багтаан гаргах аж. Шаардлагатай гэж үзвэл 30 хоногоор сунгах боломжтой гэнэ.

Ийнхүү Г.Сарангэрэлийн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хариуцагчаар татсан хэргийг ирэх гуравдугаар сард хэлэлцэхээр болжээ. Харин Г.Сарангэрэлийн өмгөөлөгчөөр Г.Батбаяр оролцох аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment