Өнгөрсөн оны хамгийн ядмаг нууц үгнүүд
44 минутын өмнө

Шинжээчид дэс дараалсан тоонуудын цуглуулгыг оруулаад хэн хүний нууцад нэвтрэхэд маш амархан гэдгийг онцолж байгаа юм. Эхний 25 найдваргүй нууц үгнүүдийн дотор дэс дараалсан тоонуудын эзлэх хэмжээ 10 байгаа юм. Тийм учраас чухал мэдээлэл бүхий программыг ийм ядмаг нууц үгтэй болгоод хэрэггүй л болов уу.
Найдваргүй нууц үгнүүдийн дотор спортын зарим нэг төрлүүдийн нэр, алдартай багуудын нэр оржээ. Хэрэглэгчид мөн нууц үгийн хувиар өөрсдийн нэрээ бичих нь их гэнэ. Жишээ нь, найдваргүй нууц үгнүүдийн хорьдугаарт Michael, эхний зууд Jennifer, Michelle зэрэг нэрнүүд багтжээ. Түүнчлэн 1989-1992 онуудыг хамарсан он жилүүд найдваргүйд тооцогдов. Бас дуртай баатрынхаа нэрийг нууц үгээр оруулбал та балрах аж. Чансааны 21-д superman, 24-т batman гэдэг үгнүүд бичигджээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment