Tuesday, January 20, 2015

Даатгуулагчдын мөнгөөр тансагласан С.Эрдэнэ сайдын багийнхан юу хийв ээ?

Даатгуулагчдын мөнгөөр тансагласан С.Эрдэнэ сайдын багийнхан юу хийв ээ?

4 минутын өмнө

Эдийн засгийн хямралтай ч С.Эрдэнэ сайд ба түүний нөхөд төсвийн хөрөнгөөр тансагласаар л байна. Салбарын сайд нь бариатай барилгуудад дахин хөрөнгө батлуулж байхад зөвлөлийнхөн нь юу хийж суусан бэ гэдэг нь ихээхэн сонирхол татаад байгаа юм. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга гэх "Давхар дээл"-тэй нэгэн.

Дээрхи зөвлөлд сайдаас гадна есөн хүн багтдаг бөгөөд нийгмийн даатгалын үйл ажиллагаанд даатгагч, даатгуулагч, ажил олгогчийн тэгш оролцоог хангах, нийгмийн даатгалын холбогдолтой хууль, тогтоомжийн биелэлт болон даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хөндлөнгийн хяналт тавих, нийгмийн даатгалын асуудлаар санал, дүгнэлт, зөвлөмж гаргах, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагад оруулж шийдвэрлүүлэх гол зорилготой аж. Гэтэл үндэсний зөвлөлийн дарга нь үйл ажиллагаа явуулж байгаа барилгуудад дахин төсөв батлуулчихаад байхад дуугүй суусны цаана нарийн учир байх аж.

Юуны өмнө Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс багтдагийг танилцуулъя. Тус зөвлөлийг С.Эрдэнэ сайд даргалах бөгөөд түүнээс гадна Сангийн сайд асан Ч.Улаан, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Дулмаа, Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Отгонбаяр, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар, Монголын албан бус эдийн засгийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Үүрийнтуяа, "Кассандра Монголиа" ХХК-ийн ерөнхий захирал Ж.Батбаяр нар багтдаг гэнэ. Харин зөвлөлийн ажлын албаны даргаар М.Саранчимэг гэгч ажилладаг юм байна.

Энэ зөвлөлийнхний үндсэн үүрэг болсон даатгуулагчдын мөнгийг хэрхэн нааш цааш болгож, төсөв хөрөнгөө хэрхэн зарцуулж байгаад хяналт тавих ёстой эдгээр хүн юуны учир бүлх залгисан мэт сайдынхаа үйлдлийг өөгшүүлж сууна вэ? Эртнээс түүнд зүтгэж, олон жил хамтран ажиллаж ирсэн хүн ч энэ дунд байгаа юм. Энэ ч утгаараа зарим нэгнийг нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдож байхад "Хууль зөрчин томилогдсон" гэх хэл ам ч гарч байсан удаатай. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment