Хараагүй тогооч зоогийн газар нээв
54 минутын өмнө

2010 онд Мартинес Чикаго хотын нэгэн коллежийг дүүргээд тус хотын нэртэй тогооч нарын нэг Чарли Троттерт шавь орсон гэнэ. Америкийн шилдэг тогооч нарын нэг Чарли 2013 оны намар өөд болсноор Лаура ажилгүй болсон юм.
"Ажил олж хийхэд маш хэцүү байсан учраас би өөрийн гэсэн зоогийн газар нээхээр шийдсэн" гэж Мартинес ярьжээ.
30 настай мексик бүсгүй хүүхэд байхдаа хараагүй болсон ч гайхалтай мэдрэмжтэй нэгэн тул аливаа хоолыг дээд түвшинд хийж гаршсан аж. Зоогийн газраа өнгөрөгч баасан гаригт нээсэн бөгөөд түүнд ээж, нөхөр хоёр нь тус болж байгаа гэнэ. Тэд Мартинесын зоогийн газар амжилт олно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment