Monday, January 19, 2015

Авто ослын хохирогчдоос дахин нэг хүн нас баржээ

Авто ослын хохирогчдоос дахин нэг хүн нас баржээ

1 цаг 22 минутын өмнө

Өнгөрөгч бямба гаригт Налайхаас ирж байсан "Зил-130" ачааны машин, "Стана" маркийн микроавтобустай мөргөлдөж, ослын улмаас 10 гаруй хүн бэртэж, "Стана" маркийн микроавтобусны жолооч газар дээрээ амиа алдсан хэрэг гарсан. Амиа алдсан жолоочийн хувьд 1987 онд төрсөн, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг нэгэн байжээ.

Ослын газарт Яаралтай түргэн тусламж 103-ын гурван машин ирж, гэмтэж бэртсэн иргэдийг эмнэлэг рүү авч явсан. ГССҮТ-д хүргэгдсэн тэдгээр иргэдээс нэг нь шархаа даалгүй нас барсан байна. Ослын шалтгаан нь "Стана" маркийн микроавтобус гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байгаад "Зил-130" ачааны машиныг мөргөсөн гэх мэдээлэл байгаа юм.

Ослын шалтгааныг тодруулахаар харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment