Ж.Олонбаяр хүрэл медаль авлаа
25 минутын өмнө
Марафон гүйлтийн Азийн АШТ Хонгконг улсад өнгөрсөн ням гаригт боллоо.15 дахь удаагийн тус тэмцээнд дасгалжуулагч Б.Төрбатын удирдлаган дор эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны тамирчин Ж.Олонбаяр 2:22:49 амжилтаар Азийн АШТ-ий хүрэл медалийн эзэн боллоо.
Эмэгтэйчүүдийн ангилалд "Алдар" спорт хорооны тамирчин Б.Мөнхзаяа 2:38:43 амжилтаар дөрөвдүгээр байрт оржээ.
Эх сурвалж: mongolnews.mn Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment