Sunday, January 25, 2015

Өөрөө өөртэйгээ танилцах сайт

Өөрөө өөртэйгээ танилцах сайт

35 минутын өмнө

Америкийн Миссури мужийн Сент-Луис хотын нэгэн оршин суугч танилцах сайт нээжээ. Түүгээр үйлчлүүлэгчид өөрсдөө өөрөө өөртөө хайртай бүсгүй юм уу залуугаа бүтээж, тэдгээр нь тэдэнд мэдээлэл, захидал илгээж байх юм. Мань хүн энэ үйлчилгээгээ "Үл үзэгдэгч амраг" хэмээн нэрлэжээ. Өмгөөлөгч асан Мэттью Хоманнд энэ санаа хэдэн жилийн өмнө тэрбээр эхнэрээсээ салах үед төржээ.

Мань эр тэр даруй л интернэтэд InvisibleGirlfriend.com гэдэг домэйн нэртэй болжээ. Улмаар энэ санаагаа төгөлдөржүүлж, боловсруулснаар 2013 онд орон нутгийн мэдээллийн технологийн үзэсгэлэн худалдаан дээр толилуулсан байна.

Саяхан тус сайт нээлтээ хийсэн бөгөөд ер бусын үйлчилгээг авахыг сонирхогчид бүртгүүлж эхэлжээ. Сарын 24.99 долларын хөлс төлөөд хэрэглэгч өөртөө төсөөллийнхөө амрагийг бүтээж, намтар түүхийг нь бичээд, тэдэндээ дуртай зүс царайг нь бодож өгч болно. Эргээд тэд "Үл үзэгдэгч амраг"-аасаа сардаа 100 захидал хүлээж авахын дээр утсаар ярьж, жинхэнэ захидал хүлээж авах аж. Хоманн өөрт нь мэдээлэл, захидал бичиж өгөх пүүстэй гэрээ байгуулжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment