ДОХ тараасан гадаад иргэнийг шалгаж байна
1 цаг 10 минутын өмнө
БНСУ-ын иргэн манай улсын иргэнтэй бэлгийн харьцаанд орж, улмаар ДОХ тараасан гэх мэдээлэл олон нийтийг цочирдуулаад байна.Тухайлбал III, IV хорооллын нэгэн нийтийн саунд БНСУ-ын иргэн К гэгч үйлчлүүлж байсан эмэгтэйд бэлгийн харьцаанд орох санал тавин улмаар зөвшөөрчээ. Гэсэн хэдий ч манай улсын иргэн бэлгийн харьцаанд орсныхоо дараа тухайн Солонгос эрийг ДОХ-ын вирустай гэдгийг мэдсэн байна. Улмаар бусдад санаатайгаар ДОХ тараасан гэдэг үндэслэлээр хохирогч эмэгтэй цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар уг хэргийг шалгаж эхэлжээ.
Энэхүү мэдээллийн талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад: "Энэхүү хэрэг өнгөрсөн оны 10-11 сарын хооронд гарсан ба анх шалгаж байсан Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шилжиж, шалгаж байгаа юм байна. Одоогийн байдлаар энэ хэргийн талаар ямар ч мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.
Эх сурвалж: news.mn Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment