Tuesday, January 27, 2015

“Мунзуй” хочит Г.Нямдоржийн ялыг хэвээр үлдээв

"Мунзуй" хочит Г.Нямдоржийн ялыг хэвээр үлдээв

27 минутын өмнө

"Мунзуй" хочит Г.Нямдорж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байсан билээ. Тэгвэл түүнд холбогдох шүүх хурал болж, анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээсэн байна.

Тодруулбал, өнгөрсөн арванхоёр дугаар сарын 08-нд Дүүргийн Эрүүгийн анхан шатны нэгдүгээр шүүхээс түүнийг мөрийтэй тоглоом давтан тоглосон хэрэгт буруутган нэг жилийн хорих ял оноосон юм.

Хэргийн тухайд гэвэл өнгөрсөн оны гуравдугаар сарын 21-нд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "DHL" төвийн есдүгээр давхарт байрлах рестораны VIP өрөөнд  Г.Нямдорж нарын таван хүн мөрийтэй тоглож байгаад цагдаад баригдсан билээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment