Ц.Алдармаад шүүх энэрэнгүй хандав
35 минутын өмнө
Асуудалтай байгаа "Шинэ үе"-ийнхний жүжигчин Ц.Алдармаад шүүх энэрэнгүй хандаж, тэнсэн харгалзах ял оноож түүнийг эрх чөлөөтэй болгов. Анхан шатны шүүхээс санаатайгаар бусдын бие махбодод хүнд гэмтэл учруулсан гэж үзэн түүнд долоон жилийн хорих ял оноосон билээ.Харин давж заалдах шатнаас уг хэргийг мөрдөн байцаалтад буцааж, ийнхүү дахин анхан шатаар орж дээрхи тэнсэн харгалзах ялыг оноосон байна.
Хэргийн тухайд гэвэл Г.Алдармаа орон нутагт тоглолтоор явж байгаад хувийн өш хонзонгийн сэдэлтээр мэргэжил нэгт Д.Оюунтуулыг буцалсан усаар түлж гэмтээсэн хэргийг үйлдсэн юм.
Ийнхүү анхан шатны шүүх нэг ч гэсэн эх хүнийг олон жилийн хорих ялаас чөлөөлж, тэнсэн харгалзах ялтан болголоо. Тэнсэнтэй байх хугацаандаа тэрбээр дахин гэмт хэрэг үйлдэхгүй, мөн гадагшаа гарахгүй байхыг хатуу сануулжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment