Thursday, January 29, 2015

12 минутын дотор 6 хүний хоол идэв (видео)

12 минутын дотор 6 хүний хоол идэв (видео)

57 минутын өмнө

АНУ-ын мэргэжлийн "хоол цуслагч" Рэнди Сантел 12 минутын дотор нийт 4.5 мянган килокалори бүхий илчлэгтэй өглөөний хоолыг идэж орхижээ. Сантелын зооглосон хоолон дотор зургаан зүсэм бекон, зургаан зайдас, зургаан өндөг, зургаан зүсэм загасны мах, зургаан зүсэм шарсан талх, зургаан шарвин багтжээ.

Энэ үлэмж их өглөөний ундыг мань эр Английн Лестер хотод байдаг Жонс түргэн хоолны газар иджээ. Түүний гүнцэг зоог барилтыг 300 гаруй хүн үзэж сонирхсон байна.

Сатаарахгүйн тулд Сантел ширээний өмнө өвдөглөж суугаад чихэвч зүүжээ. "Хамгийн хэцүү нь шарвин байлаа" гэж дээд амжилт тогтоогч эр өгүүлэв. Кафены эзэн Камиль Коллайер энэ зоогийг идэж дөнгөсөн найм дахь хүнээр Сантел тодорсныг өгүүлээд "Гэхдээ тэр хамгийн богино хугацаанд үүнийг хийж чадлаа" хэмээн магтжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment