Thursday, January 29, 2015

О.Магнай хавар хувьсгалт тэмцлийн жагсаал хийнэ

О.Магнай хавар хувьсгалт тэмцлийн жагсаал хийнэ

56 минутын өмнө

Угийн тэмцэгч, шоучин гэх О.Магнай албан ажлаа өгсөнөөс хойш гудамжинд гарсан гэж хэлж болно. Улс төрийн болохгүй байгаа бүхнийг шүүмжилж, тайван замаар Чингисийн талбайд жагсаал цуглаан хийнэ гэсэн шумыг тараасан тэрбээр Морин жил дуусахаас өмнө гишүүн Г.Уянгатай хамтарч хувьсгалт тэмцлийн дуу гаргаж, олны хүртээл болгоод амжсан байгаа юм.

Тэгвэл тэрбээр дээрхи жагсаалаа мөн л Цагаан сарын дараа буюу гуравдугаар сард хийхээр болсон байна. Түүний хувьд Засгийн газар задрах үе тохироог тааруулах овжин санаа гаргаад байгаа бололтой.

Хэсэг нөхдийн хамтаар нам байгуулна гэж яригдсан ч тэр нь худлаа бөгөөд тэмцэгч нөхдүүдтэйгээ нийлж улс төрийн жагсаал цуглаан хийнэ, ард түмнийхээ өмнөөс дуугарах дуу хоолой, индэр нь байх болно гэдгээ илэрхийлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment