Ц.Мөнхсоёл гурав дахь хүүхдээ төрүүлнэ
1 цаг 21 минутын өмнө
Нийтийн дуучид болох Б.Энхмэнд, Ц.Мөнхсоёл нар яруу найрагч Н.Баянмөнхийг булаацалдаж, улмаар олон нийтийн сүлжээгээр хэрүүл уруул хийж дайтаж байсан үе намжаад удаж байна.Угтаа Ц.Мөнхсоёлын нөхрийг Б.Энхмэнд найз нь булаагаад авчихсан мэт сэтгэгдэл төрүүлээд байсан дуучин Ц.Мөнхсоёлын анхны амьдрал бүтэлгүйтэж, болоогүй бөгөөд хоёр хүүхдийн эх тэрбээр саяхнаас өөрөөсөө олон насаар дүү залуутай хамтын амьдралаа эхлүүлсэн билээ.
Миний хоёр хүүхдийг хайрлаж чадах сайн хүн байвал ханилна гэж ярьж байсан Ц.Мөнхсоёл ийнхүү сайн ханиа олж, улмаар гурав дахь хүүхдээ төрүүлэх нь тодорхой болов. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө нэгэн арга хэмжээнд оролцсон бөгөөд хүмүүс түүнийг хөл хүнд гэдгийг нь мэджээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment