Thursday, January 29, 2015

Адам Левин эхнэрээ царайчлаад залхжээ

Адам Левин эхнэрээ царайчлаад залхжээ

1 цаг 36 минутын өмнө

Түүний залуу эхнэр Бехати Принслу 25 насандаа хүүхэд төрүүлэх нь арай эрт байна гэж үзсэн тул тэд бүл нэмэх болоогүй гэдгийг Адам Левин мэдэгджээ. Maroon 5 хамтлагийн дуучин залуу хагас жилийн өмнө гэрлэсэн бүсгүйгээсээ хүүхэд төрүүлж өгөхийг гуйгаад ядсан гэнэ шүү.

Загвар өмсөгч бүсгүй хүүхэд төрүүлэхэд бэлэн биш хэмээн гүрийсээр байгаа аж. Бехати хэзээ нэгэн цагт хүүхэд төрүүлнэ гэдгээ үгүйсгээгүй ч хэдэн жилдээ загвар өмсөгчийн ажлаа хийх хүсэлтэй байгаа гэдгээ онцолжээ.

Түүний энэ байр суурь 35 настай нөхрийг нь сэтгэлээр унагаж байгаа аж. Мань хүн хөгширсөн хойноо аав болохыг хүсэхгүй байгаа юм. Нэг удаа дуучин залуу Принслугаас 17 хүүхэдтэй болохыг хүсэж байгаа талаараа ярьсан ч түүний энэ мөрөөдөл биелэхгүй бололтой. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment