Занданшуулсан шарилыг хууль бусаар худалдаалах гэж байжээ
Өнөөдөр 13 цаг 32 минут
Занданшуулсан шарилыг зарах гэж байсан тухай мэдээллийг авсан цагдаагийнхан цаг алдалгүй ажилласан бөгөөд одоо уг хэргийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгаж байгаа аж.Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчийг Гэмт хэргийн тухай хуулийн 26.4-т Соёлын өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах, 26.1-т зааснаар Соёлын өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 26.2 заалтын дагуу энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байна.
Ямартай ч хэргийг шалгаж үзээд, хуулийн хүрээнд шийдвэрлэнэ хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Хэрвээ тухайн иргэн дээрх олдворыг салбар яам болон хариуцах байгууллагад нь хүлээлгэн өгсөн бол Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу төрөөс урамшуулал хүртэх байжээ.
Анхны мэдээлэл цагдаад хууль бусаар түүхэн дурсгал худалдаалах гэж байна гэж ирсэн учраас нотлох баримт болох 60х47х58 хэмжээтэй шарилыг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.
Бурханч лам Г.Пvрэвбат: "Очир завилгаар суулган зүүн мутрыг тэгш агуулсан баруун мутрыг цээжиндээ ном номлохын судартайгаар зохих журмын дагуу сайтар занданшуулсан шарил. Нэлээд эртний бөгөөд их номтой хүн гэдэг нь тодорхой. Гэхдээ судлах зvйл нэлээд байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээллийг дараа өгнө" гэжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment