Tuesday, January 27, 2015

Жэймс Харден багийнхандаа тусална

Жэймс Харден багийнхандаа тусална

10 минутын өмнө

Сагсан бөмбөгийн "Хьюстон Рокетс" багийн хамгаалагч Жэймс Харден "Лос-Анжелес Лэйкерс" багтай хийсэн тоглолтод 37 оноо авч, самбараас найман удаа бөмбөг шүүрч, таван амжилттай дамжуулалт өгчээ. Түүний баг 99:87-гийн харьцаатайгаар ялалт байгуулсан аж.

Сүүлийн дөрвөн тоглолтод Харден хамгийн багадаа л 33 оноо авч байгаа юм.

"Миний зорилго бол өөрөө довтлохдоо бус, харин довтолгоог зохион байгуулж, багийнхандаа туслахад оршино. Бүгд сэтгэл хангалуун байж, довтлох боломжоор хангагдсан байх ёстой" хэмээн Харден өгүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment