Tuesday, January 27, 2015

А.Хаянхярваа хуримаа хийнэ

А.Хаянхярваа хуримаа хийнэ

21 минутын өмнө

"Номин талст" хамтлагийн дуучин А.Хаянхярвааг хар багаараа амьдрал зохиож, айл өрх толгойлсон нэгэн гэдэг. Хүүхэд насны хайр дурлал, сайхан үерхлээ хамтын амьдрал болгосон тэд өдгөө хоёр хүүхдийн ээж, аав болцгоосон. Эхнэртэйгээ ханилсан цагаасаа хойш маш завгүй явсаар өнөөдрийн өндөрлөгт хүрсэн тэрбээр хуримаа хийж амжаагүй юм. Гэхдээ залуу хүмүүсийн хувьд амьдралын хамгийн аз жаргалтай мөч болох ху­римаа заавал хийнэ гэсэн бодолтой явдаг аж.
   
Ер нь хосууд бие биедээ хайртай л байх юм бол хуримыг хэзээ ч хийхэд оройтохгүй гэнэ. Энэ талаараа тэр­бээр "Хурим бол хосуудын бие биедээ хайртайгаа илэрхийлсэн тангаргын өдөр юм болов уу. Миний хувьд мартагдахааргүй дурсамжтай тийм хурим хийнэ. Тун удахгүй" гэжээ.
  
 Урлагаас улс төр рүү урвасан А.Хаянаа удахгүй хуримын зар тараахаар болжээ. Хосуудын гол гангараа нь хос гинж, хоёр хүүхэд нь гэнэ шүү.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment