Friday, January 30, 2015

Х.Цагаанбаатар ахмадуудад хүндэтгэл үзүүлнэ

Х.Цагаанбаатар ахмадуудад хүндэтгэл үзүүлнэ

42 минутын өмнө

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар сар шинийн өмнөхөн ахмад буурлуудад хүндэтгэл үзүүлж, тавгийн боов болон гарын бэлэг бэлэглэдэг уламжлалтай. Өнөө жил ч гэсэн энэ уламжлалаараа Дархан-Уул аймгийн ахмадуудыг хүлээн авч баярлуулахаар болсон байна.

Тэрбээр ирэх хоёрдугаар сарын эхний долоо хоногт Дарханд очиж, уг үйл ажиллагааныхаа хүрээнд хүчит 128 бөхийн барилдааныг зохион байгуулах бөгөөд бооцоо өндөртэй барилдаан болох гэнэ. Дараа нь ахмадуудад тавгийн идээгээ гардуулж өгөх арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment