Friday, January 30, 2015

Жонни Депп, Эмбер Хёрд нар ирэх 7 хоногт хуримлана

Жонни Депп, Эмбер Хёрд нар ирэх 7 хоногт хуримлана

53 минутын өмнө

Page Six хэвлэлд мэдээлснээр бол жүжигчин Жонни Депп, Эмбер Хёрд нарын хуримын ёслол ирэх амралтын өдрүүдээр болох гэнэ шүү. Энэ тухай Жонни гадаадын нэгэн эх сурвалжид өгүүлсэн байна. Ёслол болох газрын нэр ч тодорхой болжээ. Жүжигчин хос хуримаа Деппын эзэмшилд байдаг Бахамын нэгэн арал дээр хийхээр төлөвлөсөн аж.

Тэдний хуримын ёслолд 50 орчим зочин хүрэлцэн ирэх бөгөөд тэдний дунд Деппын экс эхнэр Ванесса Паради хүүхдүүдийн хамт байх гэнэ. Хуримын бөгж солилцох үйл явдал далайд тансаг дарвуулт завин дээр болно. Жонни, Эмбер нар тун чиг романтик, сэтгэл хөдөлгөсөн ёслол хийхээр төлөвлөжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment