Tuesday, January 27, 2015

Лопес гүнзгий харилцааг хүсэв

Лопес гүнзгий харилцааг хүсэв

1 цаг 6 минутын өмнө

Нэрт дуучин, жүжигчин Женнифер Лопес өдгөө орь ганцаар байгаа ч илүү гүнзгий, итгэл дүүрэн харилцаа үүсгэхэд бэлэн болсон гэнэ. Ингэхдээ түүний шинэ найз залуу алдартай байх эсэх нь түүнд огт хамаагүй аж.

Хоёр жил үерхсэний эцэст өнгөрсөн оны зургаадугаар сард сүүлчийн найз залуу Каспер Смартаасаа салсан 45 настай од бүсгүй дахин найз залуутай болоход бэлэн гэдгээ өгүүлэв.

"Би одоо ч гэсэн үлгэрт итгэсэн хэвээр байгаа. Би өөрөө өөрийнхөө төлөө ажиллаж байгаа учраас надад тэжээл өгч чадах, сэдэлжүүлэгч хүн хэрэгтэй болсон гэдгийг улам ихээр ойлгож байна. Миний мөрөөдлийг биелүүлж, түүнийг мөнхийн болгох тийм гүн гүнзгий, дотно харилцааг хүсэмжилж байна" гэж Лопес ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment