Tuesday, January 27, 2015

Цахим шуудангаар 790 сая гаруй төгрөг алджээ

Цахим шуудангаар 790 сая гаруй төгрөг алджээ

48 минутын өмнө

Манай улсын иргэд болон аж ахуйн нэгжүүд цахим шуудангийн гэмт хэргийн хохирогч болох нь ихэсчээ. Энэхүү залилангийн гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд үйлддэг гэнэ. Ихэвчлэн Хонконг, БНХАУ, Англи, Малайз руу мөнгө нь шилждэг.

Тухайлбал, компанийн мэдээллийг олж авдаг этгээд Сингапурт, мөнгө хүлээн авагч нь Малайзад, харилцаа холбоо тогтоодог нь Англид байх жишээтэй.

Манай компаниуд одоогийн байдлаар 590 орчим сая төгрөгийн хохиролтой байгаа бол, иргэдийн хувьд дээд тал нь 60 сая төгрөгөө гадаадын улсад алдчихсан, нийт 200 орчим сая төгрөгийн хохиролтой байгаа юм байна.

Иргэд үнэгүй сугалаа гэгчид итгэхгүй байх нь чухал агаад гэмт этгээдүүд итгэл төрүүлэхээр алтан карт хүртэл илгээдэг гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment