Tuesday, January 27, 2015

Гурван сая дахь иргэн Өмнөговьт төрлөө

Гурван сая дахь иргэн Өмнөговьт төрлөө

9 минутын өмнө

Монгол Улс гурван саяулаа болов. Гурван сая дахь иргэнээ өлгийдэн авсан улсын Ерөнхийлөгч өнөөдөр морин цагт мэдээлэл хийв.

Тодруулбал, Монгол Улсын 3 сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт нэгдүгээр сарын 24-ний өглөө Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорсон байна. Мөн түүний үе чацуутнууд ч мэндэлсэн байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын гурван сая дахь иргэнийг орон сууц буюу түүнтэй тэнцэх 70 сая хүртэл төгрөгийн мөнгөн шагналаар шагнах, тухайн өдөр төрсөн бүх чацуутанд 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж үзүүлж алдаршуулахад нийт 958 сая төгрөг зарцуулагдах тооцоог гаргажээ.

Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлснээс хойш бусад аймаг, дүүрэг тус бүрээс гурван сая дахь иргэн мэндэлсэн цаг хугацаатай хамгийн ойрын нэг чацуутныг тодруулах аж. Тэдэнд гурван сая дахь иргэний адил орон сууц олгож, алдаршуулах ажлыг орон нутагтаа зохион байгуулахыг 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга нарт хариуцуулжээ. Чацуутнуудад олгох 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналтай давхардуулан олгохгүй юм байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment