Thursday, January 29, 2015

Женнифер Лоуренс Кардашьяны шоуг үздэг

Женнифер Лоуренс Кардашьяны шоуг үздэг

16 минутын өмнө

Саяхны нэг өдөр Ким Кардашьян жүжигчин Женнифер Лоуренс түүний хөтлөн явуулдаг реалити шоуг алгасалгүй үздэг гэж ярьжээ.

"Би Нью-Йоркт нэгэн үдэшлэгт оролцохоор явж байсан. Бид хоёр цахилгаан шатны дэргэд санаандгүй тааралдсан юм. Би товчлуурыг дарах мөчид тэрбээр хаагдаж буй хаалганы завсраар надад хандаж "Би чиний шоуг талархан үздэг шүү. Их хөгжилтэй шоу" гэж хашгирсан" хэмээн Кардашьян хэлжээ.

Женнифер үнэхээр энэ шоуд дуртай бөгөөд 2012 онд өгсөн нэгэн ярилцлагадаа энэ талаар ярьж байсан билээ. Тэгэхэд тэрбээр "Кардашьяны амьдрал" шоу түүнийг хэзээ ч уйдаахгүй гэж өгүүлсэн юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment