Төрийн толгойд заларсан Г.Дэнзэнд хариуцлага тооцъё
42 минутын өмнө
Төр, түмний толгойд заларч, Төрийн тэргүүнээсээ бараг өндөр цалинтай ажиллаж байсан "алдарт" Г.Дэнзэн гэгч залууг хуулийн байгууллагаар дахин шалгуулж, хариуцлага тооцуулах хэрэгтэй болжээ. Өмнө нь 17 тэрбумын хэргээр хуулийн байгууллагад шалгуулсан ч түүнийг буруугүй, хорчин биш юм байна гэсэн дүгнэлтийг гаргаж гэмийг нь цайруулсан билээ. Тэгвэл энэ удаад дахин шалгуулах хэд хэдэн үндэслэл байгаа юм. Төр түүнийг өөгшүүлж, толгойг нь илж, эрхлүүлж суух юм бол ард түмэн түүний толгойг тоншиж, том албан тушаалаас буулгаж ямар нэгэн хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэж байна.Г.Дэнзэн нь "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа зургаан сая төгрөгийн цалин авч байсан гэдэг. Тэгтэл энэ удаа бас нэг баримтыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа олон нийтэд дэлгэсэн аж.
Тодруулбал, ТУЗ-ийн даргын ажлаа ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэгт өгсөн Г.Дэнзэн өнгөрөгч оны наймдугаар сард Засгийн газарт хөндлөнгийн зөвлөгч хийхээр гэрээ байгуулжээ. Нэг сарынх нь цалин 1 сая 975 мянган төгрөг бөгөөд үүн дээр онцгой байдлын нэмэгдэл гэж 30 хувь нийтдээ 2.5 саяар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, одоо ч үзүүлсээр байгаа гэнэ.
Ийнхүү Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ажиллаж байсан тэрбээр дараагийн Ерөнхий сайдад хүртэл хөндлөнгөөс ажил хэргийг нь зөвлөөд сууж байгаа аж. Тэрбээр албан тушаалаа өглөө хэмээн мэдэгдсэн атлаа төрийн мөнгийг үнэгүй шахам зулгааж буй нь олны дургүйцэл, гишүүдийн уурыг хүргэж эхлэв. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment