Дэннис Родман "Ярилцлага" киног шүүмжлэв
25 минутын өмнө
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны од асан Дэннис Родман Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны сайн найз бөгөөд сүүлийн үед БНАСАУ-д айлчилсан цөөхөн америк хүний нэг билээ. Мань хүн Тагнуулын төв газрын даалгавраар Умард Солонгосын залуу удирдагчийг хороодог хоёр сэтгүүлчийн тухай өгүүлсэн "Ярилцлага" киног ихэд шүүмжилжээ."Хойд Солонгосын тухай инээдмийн кино хийгдэж байгаа гэдгийг мэдээд би дажгүй хэрэг гэж бодсон. Гэтэл хожим нь зарим нэг хэсгийг нь үзээд найзыг маань хороох гэж байгааг мэдсэн. Энэ нь инээдтэй зүйл биш. Энэ киноноос болж Sony Pictures рүү кибер дайралт хийгдсэн гэдэгт би итгэхгүй байна. Хойд Солонгосыг муулсан өчнөөн кино хийгдсэн байдаг. Хариуд нь тэд хэзээ ч халдлага хийж байгаагүй. Ер нь өвөрдөлтэй нэг киноноос болж Умард Солонгос ямар нэг халдлага хийх улс биш. Би тэгэж бодохгүй байна" хэмээн сагсан бөмбөгч эр ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment