Кобе Брайант хошигнов
26 минутын өмнө
Сагсан бөмбөгийн "Лос-Анжелес Лэйкерс" багийн хамгаалагч Кобе Брайант баруун мөрөндөө бэртэл авчээ. Үүний улмаас тэрбээр улирлын сүүлчийн тоглолтуудад оролцохгүй байж магадгүй юм.

Гэхдээ тэрбээр сэтгэлээр унаагүй бөгөөд "Би дэндүү их дамжуулалт өгөхөөр ийм зүйл болдог юм. Та бүгдэд санаа тавьж, сэтгэл санааны туслалцаа үзүүлсэнд баярлалаа" гэж хошин маягийн талархлыг твиттерт үлдээсэн байна.
Бэртэл авахынхаа өмнө Брайант 17 оновчтой дамжуулалт өгснөөр өөрийн хувийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment