Элчин сайд асан Ц.Ганхуяг бөө болжээ
42 минутын өмнө
Улс төр, нийгэм, эдийн засгийн болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсийг урамтай гэгч нь сошиал ертөнцөөр шүүмжилж суудаг ИЗНН-ын угшилтай Элчин сайд асан Ц.Ганхуяг бөөгийн онгодоо хүлээж авсан сурагтай. Тэрбээр Болгар Улсад суух Элчин сайдаар дөрвөн жил ажилласан бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн гэр бүлийнхээ хамт эх орондоо ирж төвхнөсөн билээ.Түүний хувьд засаг солигдсоноор хийсэн ажилгүй, эрхэлсэн албагүй нэлээд хэсэг хугацааг гэртээ өнгөрөөсөн бөгөөд саяхнаас л Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд нэг хэлтсийн даргаар томилогджээ.
Тэрбээр энэ яаманд яаж оров гэдэг нь бас сонирхол татах ч сайд нь нутаг нугын бүсгүй Д.Оюунхорол, дэд сайд нь түүний дотны найз М.Хүрэлсүх бөгөөд ийнхүү найзыгаа, нутгийнхаа улс төрчийг яамандаа татаж авсан нь лавтай даг.
Ц.Ганхуягийн хувьд бөөгийн онготой удаан явсан бөгөөд энэ жил хамаатныхаа хашаанд том гэгчийн өргөө цагаан гэр бариулж онгодоо буулган авчээ. Тиймээс тэр гэртээ хааяа очиж хэнгэргээ нүдэн онгодоо буулган бөөлдөг болсон гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment