Monday, January 26, 2015

Майли Сайрус бичиг үсэгт муу

Майли Сайрус бичиг үсэгт муу

1 цаг 37 минутын өмнө

Америкийн дуучин Майли Сайрус нэрт жүжигчин Арнольд Шварценеггерын хүү Патриктай гурван сар гаруйн хугацаанд үерхэж байгаа билээ. Гэвч тэр одоог хүртэл түүний овог яаж зөв бичигддэгийг мэддэггүй гэнэ.

Өнгөрөгч баасан гаригт дуучин бүсгүй Камерон Мэтсоны хөтлөн явуулдаг Good Morning America нэвтрүүлгийн зочноор оролцохдоо эсэн бусын зүйлийн талаар ярьжээ.

Ярилцлагын төгсгөлд хөтлөгч Майлид тун ч эвгүй асуулт тавьсан гэнэ. "Та өөрийн найз залуу болох Патрик Шварценеггерын овгийг үсэглэж хэлж чадах уу?" гэж тэрбээр асуусан байна. "Грэмми" шагналын 22 настай эзэн ихэд сандран "Би энэ асуултад бэлэн биш байлаа. Тэгээд ч би бичиг үсэгт тааруу хүн. Би Патрикийн овгийг үсэглэж хэлж чадахгүй" хэмээсэн аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment