Thursday, January 29, 2015

Тусламжаар авсан гэрээ худалдаад архи уужээ

Тусламжаар авсан гэрээ худалдаад архи уужээ

57 минутын өмнө

Хүмүүс элдэв өвчнөөрөө далимдуулж, ядуугаараа түрүү барин ард иргэдээс хандивын гараа сунгахыг ихээр хүсдэг болсон. Мөн ийм утгатай зар ч олон нийтийн сүлжээгээр их явдаг билээ. Тэгвэл тусламжийн гараа сунгах ард иргэд жаахан бодолтой байхгүй бол тусласан бүхэн чинь эргээд ямар нэгэн асуудал дагуулж, хэл ам хийдэг болжээ. Тухайлбал, нэгэн төрийн бус байгууллагаас ингэж ярьж байна.

"Ингэж ядарсан хүн байна, цаана чинь. Эвий минь, харла гээд л тусламжийн аян өрнүүлээд, өөрсдөө төрийн бус байгууллага болоод ард түмнийхээ нинжиг сэтгэлийг гайхаад л хандив тусламж цуглуулдаг. Эндээс үзэхэд бид гайхалтай сайхан сэтгэлтэй ард түмэн юм. Гэвч өнгөрсөн хугацаанд тусласан хүмүүсээ хараад ингэх хэрэг байна уу гэж бодогддог болсон.

1.Бид 2013 онд Х... гэдэг амьдралын төлөө зүтгэсэн эмээг олж хараад сурвалжлага хийсэн. Эмээ хэд хэдэн удаа гэртэй болсон. Сүүлд хэсэг залуус байшин ч өгсөн. Гэвч эхний гэрүүдийг зарсан. Хожим нь сонсохнээ өнөөх байшингаа ч гэсэн зарах гээд яваа гэдэг мэдээллийг хорооны цагдаа нь хэлсэн.

Ахиад 9 хүүхэдтэй айлд очлоо. Хоосон ходоодтой даарч суугаа багачуудыг өрөвдсөн. Ахиад хүмүүс ч их тусласан. Нэг байгууллага гэр өгсөн, өөр хэд хэдэн хүн тусламж өгчээ. Гэтэл байр авна, байр л авах байсан гэж.

Саяхан бас 4 сартай хүүхэд ээж нь байхгүй өлсөөд байна гэнэ гээд л мэдээлэл явлаа. Гэрт нь очлоо. Өчнөөн хүн туслажээ. Мөн туслах ТББ ч хандив цуглуулаад эхэлж. Хүүхдээ зовоож байхаар өргүүлнэ гэлээ. Гэвч тусламжийн цуваа хөврөх цагаар хүүхдээ өөрсдөө өсгөнө гэж байгаа юм. Эцэст нь бид өрөвдөж хайрладаг, тусладаг. Гэвч тэр тусламжаар өндийж ирээд тэмүүлэл зорилготой болсон уу гэвэл ҮГҮЙ байна. Урам хугарав. Дахиад энэ нь бизнес болчихож. Хэн нэг ядуу хүнийг олж гаргаад хандив цуглуулж зовлонт түүх зохиодог. Сүүлийн жишээ 4 сартай хүүгийн ээж гэртээ байсан гэж мэдэгдлээ ш дээ. Мөнгө цуглуулах гээд сенсаац тарьж. Бид хаа хаанаа энэ асуудлыг бодох цаг иржээ" гэж ярьж байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment