Friday, January 30, 2015

Д.Арвин ”бөөгийн онгодтой” гэдгээ мэдрүүлэв

Д.Арвин "бөөгийн онгодтой" гэдгээ мэдрүүлэв

15 минутын өмнө


УИХ-ын чуулган дээр гишүүн Д.Арвин бөөгийн онгодтой гэдгээ харуулж, бас мэдрүүлэв. Тэрбээр Малайз улсад амиа алдсан хоёр монгол бүсгүйн талаархи мэдээллийг үнэн зөвөөр өгөхийг, мөн хүний аминд хүрсэн цагдаа нарыг цаазаар авсан нь үнэн эсэхийг мэдэж, шалгаж өгөхийг Монголоос Тайландад суух Элчин сайд болох залуугаас хүссэн байна.

Түүнчлэн чуулган дээр "Хоёрын хоёр эмэгтэйн амийг авчихсан байхад манайхан гөлийгээд дуугүй сууж байсан. Өөр орон байсан бол Малайзтай байлдах байсан юм шүү. Тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар гэмт этгээдийн толгойг зүгээр илж суусан нь надад мэдрэгдсэн шүү. Малайзид суусан өмнөх Элчин сайд их муу ажилласан шүү. Гадаад харилцааны яам Ш.Алтантуяагийн аавынх нь хүсэлтээр ажилласан болохоос биш ер нь Элчин сайдууд муу ажилласан. Учир нь, Малайзийн Засгийн газар Монголын ард түмнээс уучлалт гуйгаагүй байгаа. Та нар төрөөс цалин авч байгаа. Тэгэхээр Малайзид суух Элчин сайд очоод Ш.Алтантуяаг хөнөөсөн этгээдийг үнэхээр цаазаар авч байна уу, үгүй юу гэдгийг мэдээд Монголын ард түмэнд мэдээлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, Монголын ард түмнээс уучлалт гуйлгах хэрэгтэй. Мэдээж, бурхан шийтгээд Малайзийн онгоцнуудыг сүйрүүлээд бодийг нь хөтөлсөн. Би мэдэж байгаа юм. Гэхдээ Монголын ард түмэн зүгээр сууж болохгүй" гэв. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment