Tuesday, January 27, 2015

Ганцаардвал жоомтой нөхөрлө

Ганцаардвал жоомтой нөхөрлө

58 минутын өмнө

Сан-Франциско хотын амьтны хүрээлэнгийн захиргаа саяхан хайртдаа хаягдсан ганц бие хүмүүст Мадагаскарын шажигнадаг жоом, хилэнцэт аалзнуудыг ивээлдээ авч найзлахыг санал болгожээ. Энэ үйл ажиллагаа хоёрдугаар сарын 14-нд тохиодог Дурлалт хүмүүсийн өдөрт зориулагдсан аж.

Хилэнцэт аалз юм уу жоомны ивээн тэтгэгч болохын тулд дор хаяж 25 долларын хандив өргөх хэрэгтэй юм. Ингэвэл буяны үйлстэнд дурсгалын бичиг гардуулаад зогсохгүй тухайн амьтны чихмэл хувилбарыг бэлэглэх болно. Түүнийгээ мэдээж экс найз бүсгүй юм уу залуугийнхаа нэрээр нэрлэх боломжтой юм.

"Аз тохиовол таны өглөг буян үйлийн үрээс тань эгнэгт ангижруулан та хэзээ ч жоомтой учрахгүй биз ээ" гэж амьтны хүрээлэнгийн захиргаанаас гаргасан уриалгад өгүүлжээ. Хандивт ирсэн бүх мөнгийг амьтдын амьдрах нөхцөл байдлыг сайжруулахад зарцуулах гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment