Г.Батбаяр морины биш Монголын дуучин хэмээн томорно
1 цаг 17 минутын өмнө

Монгол түмэн "Морины" гэдгээр нь Гавьяат жүжигчин Г.Батбаярыг илүү хүндэлж, дууг нь хүлээж авдаг билээ. Морины тухай дуугаараа овоглож, хийморьтой золбоотой гэгч нь дуулдаг гавьяатын хувьд аархах, онгирох явдал хааяа байдаг гэнэ шүү.
Тэрбээр найзууддаа "Би Увсын дуучин биш. Намайг өмчлөх эрх байхгүй. Тэгж яривал би Монголын дуучин хүн шүү" хэмээн томордог аж. "Монгол түмэн миний дууг сонсдог. Тиймээс ганцхан нутаг усаараа жалгархах үзлийг би таашаадаггүй" гэжээ.
Гавьяатын хувьд "хар" Б.Батболдтой хамтран "Монгол эрчүүд морьтойгоо" нэртэй тоглолтыг Монгол эх орон даяараа тойрон явж тоглож байгаа бөгөөд энэ удаад тэд зүүн аймгуудад тоглохоор хүлгийн жолоо залсан сурагтай.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment